Intra танд
илүү аюулгүй, илүү нээлттэй
интернэтэд хандах боломж өгч байна.

Intra таныг мэдээний сайт, сошиал медиа платформ, мессеж аппад хандах хандалтыг блоклоход ашигладаг кибер халдлага болох DNS гуйвуулалтаас хамгаалдаг.

INTRA-Г АВАХ

01

more open internet access

Илүү нээлттэй интернэт хандалт

Intra нь онлайн цензурийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг болох DNS гуйвуулалтын улмаас блоклогдсон вебсайт, аппуудад хандахыг танд зөвшөөрдөг.

02

protection from digital attacks

Дижитал халдлагаас хамгаалах

Intra таныг фишинг болон хортой программаас хамгаалахад тусалдаг. Хуурамч вебсайт руу таныг дахин чиглүүлж, улмаар таны төхөөрөмж дээрх хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг хувийн мэдээллийг хулгайлах эсвэл программ хангамж суулгахад эдгээр халдлагыг ашигладаг.

03

unlimited protection with one click

Нэг товшилтоор хязгааргүй хамгаалалт

Intra-г ашиглахад үүнээс илүү хялбар байх боломжгүй — зүгээр л асаалттай орхиод мартчих. Intra нь таны интернэт холболтыг удаашруулахгүй бөгөөд дата ашиглалтыг хязгаарладаггүй.

04

technology you can trust

Таны итгэж болох технологи

Intra таны хувийн мэдээллийг нууцалдаг. Бид таны ашигладаг апп, зочилдог вебсайтыг хянадаггүй.

Intra таныг DNS серверийн үйлчилгээ үзүүлэгчээ өөрчлөхийг зөвшөөрдөг. Та өөрийн серверийг ашиглах эсвэл Cloudflare, Google зэрэг алдартай үйлчилгээ үзүүлэгчдээс сонгох боломжтой.

Энэ хэрхэн ажилладаг вэ

Intra таны интернэт холболтыг нийтийн Домэйн нэрийн системийн (DNS) сервер лүү шифрлэдэг. DNS серверүүд нь харилцагчийн жагсаалтын нэгэн адил ажилладаг — таныг интернэт ашиглах үед таны DNS сервер вебсайтаар зочлох эсвэл апп нээхэд шаардагдах яг тэр хаягуудыг өгдөг гэсэн үг.

Гэхдээ DNS серверүүдийг өөрчлөх замаар хандалтыг блоклох эсвэл хуурамч вебсайтууд руу таныг дахин чиглүүлэх боломжтой. Таны Android төхөөрөмж дээрх холболтыг тань DNS серверт шифрлэснээр Intra нь илэрцүүдийг гуйвуулахгүй байх нөхцөлийг хангахад тусалдаг бөгөөд ингэснээр та интернэтэд аюулгүй хандах боломжтой.

Intra нь Android 4.0 болон түүнээс дээш хувилбарууд дээр ажилладаг. Хэдхэн секундийн дараа эхлүүлээрэй.